Хэрэглэгч нь захиалга өгсөн барааны тоо ширхэг зөрүүтэй, тун хэмжээ нь зөрсөн, чанар муутай, хугацаа дууссан, сав баглаа боодлын гэмтэлтэй зэрэг шалтгаанаар барааг буцаан солих эрхтэй. www.ePharma.mn -ээс дээрх шалтгаантай бараа бүтээгдэхүүн илгээсэн тохиолдолд өөрийн зардлаар барааг тээвэрлэн авч солих, буцаах үүрэгтэй. Бусад тохиолдолд хэрэглэгч хүргэлтийн зардлыг хариуцах буюу манай үндсэн салбарт ирж буцаах боломжтой.Үндсэн салбарын хаяг СБД 4 хороо 50 мянгат 24-61 тоот /Баруун 4 зам, Голомт зээлийн төвийн замын эсрэг талд “Агарфарм” эмийн сангийн хаягаар барааны баримтын хамт ирж буцаалтаа хийх боломжтой.
Хэрэглэгч захиалга өгснөөс 2 цагийн дотор захиалгаа цуцлах боломжтой.
Захиалсан бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, гаднах сав баглаа боодлыг задалсан, хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний хадгалалтын горимыг алдагдуулсан байх тохиолдолд буцаан олголт хийх боломжгүй.
Буцаах бараа нь хэрэглээгүй, гэмтээгээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг задлах, урж үрэгдүүлж гэмтээгээгүй, анх худалдан авах үеийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулаагүй иж бүрэн байх шаардлагатай.
Тоо ширхэг зөрүүтэй
Тун хэмжээ зөрсөн
Барааны дуусах хугацаа дөхсөн
Сав баглаа боодлын гэмтэлтэй
Хүргэлтийн хугацаа хэтэрсэн
Хэрэглэгч захиалга буруу өгсөн
Хэрэглэгч утасаа аваагүй, хаяг нь олдохгүй
Мөнгө нь хүрээгүй
Хаяган дээр эзэнгүй байсан
Жороор олгох эмэнд захиалагч жоргүй байсан
Хэрэглэгч захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилснөөс үүдэн мөнгөн буцаалт хийх бол хэрэглэгч өөрийн Овог, Нэр, захиалгын дугаар, буцаан олголт авах дансны дугаар зэрэг мэдээллийг www.ePharma.mn сайт руу эсвэл манай харилцагчийн 11-312533 дугаарт холбогдож үнэн зөв өгсөн байна. Мэдээлэл гүйцэд ирүүлээгүй тохиолдолд буцаан олголт хийх боломжгүй болохыг анхаарна уу.