Бараа хэрхэн захиалах вэ?
Алхам 1. Бараа захиалах
Та www.ePharma.mn сайтаас бараа захиалахдаа өөрийн сонирхож буй барааг сагсанд хийнэ.
Алхам 2. Сагсанд хийсэн бараагаа хянах
Сагсанд хийсэн бараагаа сайтын баруун буланд дагаж буй сагсан дээр дарах, эсвэл баруун дээд буланд байрлуулсан “Сагс” гэсэн дүрст тэмдэглэгээ хэсэгт дарж хянаж үзнэ. Сагсанд хийсэн бараагаа хянаад хэрэв болсон бол “Үргэлжлүүлэх” эсвэл “Төлбөр төлөх” гэсэн товчийг дарна.
Алхам 3. Хувийн мэдээллээ оруулах
Энэ хэсэгт та барааг хүлээн авах хаяг, байршил, өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв бөглөх бөгөөд таны бөглөсөн мэдээллийн дагуу хүргэлт хийгдэх тул анхааралтай нягт бөглөнө үү.
Алхам 4. Үйлчилгээний нөхцөлтэй танилцах
Та өөрийн хувийн мэдээллийг оруулж, захиалгын мэдээлэл, захиалж буй барааны үнийн дүн, хүргэлтийн нөхцөл, бүсийн мэдээлэлтэй сайтар танилцаж, хянасны дараагаар хамгийн доор байрлах “Үйлчилгээний нөхцөл” гэсэн хэсэгт дарж www.ePharma.mn сайтын үйлчилгээний нөхцөлтэй танилцах ёстой. Үйлчилгээний нөхцөлтэй танилцсаны дараагаар үйлчилгээний нөхцөлийг чагталж “Захиалга хийх” товчийг дарна. Захиалга хийсний дараагаар таны бүртгүүлсэн имэйл хаягт “Танд ……… дугаартай захиалга үүслээ” гэсэн имэйл очих бөгөөд имэйлд төлбөр төлөхтэй холбоотой заавар давхар очно.
Та “Төлбөрөө хэрхэн төлөх вэ” хэсгээс төлбөр төлөх заавартай танилцана уу.
Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Алхам 1. Төлбөрийн нөхцөлтэй танилцах
Та сайтын хамгийн доор байрлах “Төлбөр тооцоо” цэсэн дээр дарж төлбөр төлөхтэй холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах журамтай танилцана.
ЭНД дарж танилцана уу.
Алхам 2. Төлбөр төлөх
Та захиалга хийсний дараагаар танд төлбөр төлөх мэдээлэл бүхий хуудас гарч ирэх бөгөөд зааврын дагуу харилцах банкаа сонгон гүйлгээний зааврын дагуу гүйлгээг хийнэ.
Жич: Төлбөрөө шилжүүлэхдээ төлбөрийн утга дээр ЗАХИАЛГЫН ДУГААР БОЛОН УТАСНЫ ДУГААРАА САЙТАР ШАЛГАЖ ЗӨВ БИЧНЭ ҮҮ.
Хэрхэн бүртгүүлэх/нэвтрэх вэ?
Алхам 1. Та www.ePharma.mn сайтад бүртгүүлэхийн тулд сайтын баруун дээд буланд байрлах НЭВТРЭХ товч дээр даран бүртгүүлэх хэсэгт нэвтэрнэ. Та аль хэдийн бүртгүүлсэн бол өөрийн имэйл хаяг, нууц үгээ оруулан шууд сайтруу нэвтэрч болно. Хэрэв бүртгүүлээгүй бол “Хэрэглэгч үүсгэх” товч дээр дарж өөрийн мэдээллийг үнэн зөв, гүйцэд бөглөж “Бүртгүүлэх” товчийг дарж бүртгүүлнэ.
Алхам 2. Нэвтрэх эрх
Та сайтад нэвтрэхдээ дээр хэлсэнчлэн баруун дээд хэсэгт байрлах “Нэвтрэх” хэсэгт дарж өөрийн имэйл хаяг, нууц үгээ оруулан шууд сайтруу нэвтэрч болно.
Нууц үгээ хэрхэн сэргээх вэ?
Хэрэв та өөрийн нэвтрэх нууц үгийг мартсан тохиолдолд “Нууц үг сэргээх үү” гэсэн товч дээр дарж гарч ирэх цонхонд өөрийн бүртгэлтэй имэйл хаягаа оруулж "Илгээх" товчлуурыг дарна. Таны имэйл хаягруу шинэ нууц үг үүсгэх холбоос очих болно.
Жич: Зарим тохиолдолд имэйл нь хэсэг хугацааны дараа (3-5 мин) очих эсвэл SPAM хавтсанд очсон байж болохыг анхаарна уу!
Хүргэлтийн хаягийн мэдээллээ хэрхэн засах вэ?
Алхам 1. Та өөрийн бүртгүүлсэн хаягаараа нэвтэрч орно.
Алхам 2. Нэвтэрч ороод “Хүргэлтийн хаяг” хэсэгт дарж бараа бүтээгдэхүүнээ хүргүүлэх хаягаа засна.
Алхам 3. Бусад: Хэрэв та бусад гар утас, имэйл гэх мэт мэдээллээ солих бол “Профайл засах” гэж ороод засна.
Хүргэлтийн ямар нөхцлүүд байдаг вэ?
Та www.ePharma.mn сайтаас 30’000 ₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн тохиолдолд 24-48 цагийн дотор таны захиалгын барааны хүргэлт хийгдэнэ. Сайтын хамгийн доор байрлах “Хүргэлтийн нөхцөл” болон “Түгээмэл асуулт хариулт” гэсэн цэсүүд дээр дарж хүргэлтийн нөхцөл болон түүнтэй холбоотой бусад асуултуудад хариулт авах боломжтой.
Бараа хасах захиалга цуцлах тохиолдолд яах вэ?
Захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилсөнөөс үүдэн мөнгөн буцаалт хийх бол: Өөрийн овог нэр, захиалгын дугаар, буцаан олголт авах дансны дугаар зэрэг мэдээллийг [email protected] имэйл хаяг болон 8890-2623 утсанд холбогдож үнэн зөв өгсөн байх хэрэгтэй. Дээрхи мэдээлэл гүйцэд ирэх хүртэл буцаан олголт хийх боломжгүй. Ажлын 3 хоногт багтаан буцаан олголт хийгдэнэ. Энэ талаар та манай хэрэглэгчийн 11-312533 дугаарт холбогдоорой.