Асуулт 1. Хүүхэд байнга зогьсох юм. Энэ зүгээр үү???
Нярай хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гүйцэт хөгжөөгүй байдаг. Үүнтэй холбоотой хүүхэд байнга зогьсох хандлагатай байдаг. Гэвч шалтгааныг 100% хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гүйцэт хөгжөөгүйтэй холбох нь өрөөсгөл юм. Одоог хүртэл эрдэмтэд судалсаар байна. Харин байнга зогьсох нь хүүхдэд ямар нэг аюулгүй бөгөөд аяандаа арилдаг.
Асуулт 2. Живхэнд цус байна???
Энэ нь ихэвчлэн охидод тохиолдог. Хэрвээ охин чинь төрснийхөө дараа эхний долоо хоногтоо памперсандаа жаахан цустай толботой болчихсон байвал та сандрах хэрэггүй. Ээжийн гормон гадагшилж байгаа хэлбэр ба ганц хоёр хоног үргэлжилнэ. Энэ цус нь ихэвчлэн өтгөн өнгөтэй байх ба шингэн цус байвал харин хүүхдийн эмчид хандаарай.
Асуулт 3. Хүүхэд гэнэт гэнэт цочоод байна???
Хүүхдүүд ээжийхээ дулаахан жижигхэн гэдсэнд атиралдаад тухтай нь аргагүй байж байгаад төрсний дараа энэ хорвоогийн их зайд хөдлөх болно. Ингэхэд хүүхэд өөрийн үе мөчөө хянаж чаддаггүй ба гараа жаахан хөдөлгөх гэхдээ савчуулж орхидог. Энэ нь хэдэн долоо хоногоос хэвийн болдог.
Асуулт 4. Манай хүүгийн төмсөг их том юм?
Томоос том төмсөгтэй хүүгээ хараад аав нь миний хүү аавыгаа дуурайгаад мундаг байна гэж ярьж байна уу?. Гэхдээ хүүхдийн төмсөг том байхад ямар ч супер гормон, удамшил хамаагүй. Энэ нь төрөх явцад үүссэн даралтаас болох ба мөн хаван байдаг. Үүнээс гадна төрсөн хүүхэд бүрийн биед ээжийн гормон эргэлдэж байх хэд хоногоос ба шээх үед нь гадагшилна. Эмэгтэй хүүхдүүдийн бэлгийн уруул ч томрон, цагаан юм гарч болно. Энэ нь хэд хоногоос мөн алга болдог.
Асуулт 5. Хүүхдийн хөл гар нь хүйтэн байгаад байна?
Та гэрээ дулаалах, хүүхдээ давхарлаж өлгийдөхөөсөө өмнө биеийг нь хараарай. Ягаан өнгөтэй, дулаахан байвал санаа зоволтгүй. Учир нь хүүхдийн зүрх судасны систем хөгжиж байгаа ба цус нь биеийн бүх эрхтнүүдэд очиж байгаа. Харин гар болон хөл нь цусны эргэлт хамгийн сүүлд очдог эрхтэн юм. Төрснөөс хойш 3 сарын дараа л таны хүүхдийн зүрх судасны систем нь гадаад орчинд зохицон бүрэн ажилладаг болно. Үүнээс гадна төрсний дараа хүүхдийн гар хөлийн хуруунууд хүйтэн даарсан харагддаг ба хүүхэд хөдөлгөөнтэй болж эхэлмэгц энэ байдал хэвийн болно.
Comments