Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс 100 дахин илүү хямд.
Энэхүү энгийн дүрэм нь аливаа өвчинд хамаатай бөгөөд шинж тэмдгийг анхаарч ажиглах нь чухал юм. ингээд та бүхэндээ зүрхний шигдээс болохоос нэг сарын өмнө тохиолдож болох шинж тэмдэгүүдийг хүргэж байна.
1. Ядрах: Шалтгаан тодорхойгүйгээр ядрах бол зүрхний шигдээс болох гэж буйн гол шинж тэмдэг. Эмэгтэйчүүдэд энэ шинж нь эрэгтэйчүүдээс илүү мэдрэгддэг байна. Ядрах нь өдрийн сүүлээр нэмэгддэг. өдөр тутмийн зүйлс хийхэп амархан ядардаг ор засах, шүршүүрт орох, гэх мэт
2. Хэвлий орчмоор өвдөх: Зүрхний шигдээсийн тохиолдлын 50% д илэрдэг. Хэвлий орчмоор өвдөх, дотор муухайрах,ходоод цэрийх, дотор эвгүйрэх шинжүүд илэрнэ. Эрэгтэй , эмэгтэй хүмүүсийн дунд адилхан тохиолддог. Зүрхний шигдээс болохын өмнө хэвлийн өвдөлт сэдрэл, намжилаар ээлжилдэг. Хэвлийн өвдөлт нь биеийн байдал муутгаж болно.
3. Нойргүйдэл: Нийт эмэгтэйчүүдийн 50%д нь зүрхний шигдээс, цус харвалт өвчний урьдал байдлаар илэрдэг. Энэ үедээ сэтгэл түгших, тавгүйтэх, унтсан ч амраагүй юм шиг санагдах зовиур илэрнэ.
4. Үс унах: нь зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлийн өөр нэг шинж тэмдэг гэж тооцогддог. Ихэнх тохиолдолд энэ нь 50-аас дээш насны эрчүүдэд тохиолддог боловч зарим эмэгтэйчүүд бас илэрдэг байна. . Мөн үс халзрах нь кортизол стрессийн дааврын түвшин нэмэгдсэнтэй холбоотой. Толгойн орой хэсгээс унавал шигдээс өвчнийг сэжиглэх боломжтой.
5. Зүрхний хэм алдагдах: Хэм алдагдал нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд сэтгэл түгших, уурлах үед илэрдэг. Энэ нь гэнэтийн байдлаар илэрдэг бөгөөд өөрөөр хэм алдагдал (зүрхний цохилт тогтмол бус) эсвэл тахикарди (зүрхний цохилт нэмэгдэх).
6. Ердийнхөөс илүү, хэт их хөлрөх нь зүрхний шигдээсийн эрт сэрэмжлүүлэг шинж юм. Энэ нь өдөр, эсвэл шөнийн аль ч үед тохиолдож болно. Энэ шинж тэмдэг нь эмэгтэйчүүдэд илүү ихээр тохиолддог бөгөөд цэвэршилтийн үеийн шинж тэмдэгтэй андуурагдах тал бий.
7.Цээжний өвдөлт: Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжний өвдөлтийг янз бүрийн хүч, хэлбэрээр мэдэрдэг. Ялангуяа эрэгтэйчүүд энэ шинж тэмдгийг үл тоомсорлож болохгүй зүрхний шигдээсийн хамгийн чухал шинж тэмдгүүдийн нэг. Нөгөө талаар энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн 30% -д нөлөөлдөг.
Comments