Хүний биеийн энергийн эх үүсвэр нь нүүрс-ус байдаг. Хүнсээрээ нүүрс-усыг авснаар цусанд глюкоз /сахар/ болон очиж бүхий л эд эсийн бодисын солилцоонд оролцож энергээр хангадаг. Харин “кето диет”-ын үед хүнсээр авах нүүрс-усыг маш ихээр ????багасгаж өгдөг. Энэ үед хүний бие махбод нөөц механизмаа ажиллуулж биед хуримтлуулсан өөх тосоо (триглицерид) задлах замаар эд эсийг энергээр хангана. Өөх тосоо задлах үед “кетон бие” хэмээх нэгдэл үүсч энергийн эх үүсвэр болдог байна. Ийм учраас “Кетоженик диет” товчоор “Кето диет” гэж нэрийддэг. Энэ нь яг л цахилгаан⚡️ тасрахад нөөц генератор ажиллаж эрчим хүчээр хангаж эхэлдэг шиг процесс юм. Энэхүү механизмыг ашиглан кето хоолны дэглэм барьж өөх тосоо шатаах замаар хүмүүс их турдаг болжээ. Тэгвэл хүний биеийн нөөц генератор ажиллах механизм хэзээ эхэлдэг вэ гэсэн асуулт ❓ гарч ирнэ.
Хоногт авах нүүрс усны хэмжээгээ 20-50 гр болгон багасгаж 2-4 хонох үед өөх тосоо задалж “кетон бие” үүсч эхэлдэг. Ийнхүү өөх тосоо энергийн эс үүсгэвэр болгоход эрчимтэй өөх шатаж жин буурах бөгөөд хэвийн жин хасах дэглэмээс 2 дахин үр дүнтэй байдаг. Гэхдээ зайлшгүй бөөрөө хамгаалахгүй бол бөөрний дутагдалд ордог.
“Кетоны бие” биемахбодид аюулгүй байж чадах уу?
Кетодиет барих үед бөөрний ачааалал нэмэгдэж, улмаар бөөрний гэмтдэг. Иймээс бөөрөө хамгаалах нь чухал юм.
Кето хоолны дэглэм барих үед өөх тос задарч кетоны биеийг үүсгэдэг. Энгийн хооллолтын үед кетон нь маш бага хэмжээгээр шээсэнд үзэгддэг. Харин кетодиет барихад илүүдэл кетоны бие шээсээр ялгарах нь ихсэж, улмаар устөрөгчийн ион, аммонийн ионы хэмжээ ихсэж шээс хүчиллэг болдог. Жирийн үед шээсний pH нь 4,6-8 хооронд байдаг. Харин 10 дээш хоног кето диет барихад шээсний pH >4 доош хүчиллэг болдог. Ийнхүү бөөр байнга хүчиллэг орчинд байхад кетоз үүсэж ,бөөр ихээр гэмтдэг. Хар ухаанаар бодоход ксилдатай зүйл идээд байвал ам хорсож түлэгдэхтэй л адил шүү дээ. Иймээс кето дэглэм барьж байгаа үедээ биеийн хүчилшилтийг бууруулахын тулд өдөрт 2-3 л ус ууж, бөөр хамгаалах бэлдмэл хэрэглээрэй.
Уургийн хэт их хэрэглээ ихэсэхэд шээсэнд агуулагдах электролтүүдийн хэмжээ нэмэгдэж, бөөрөнд чулуу үүсэх нөхцлийг бүрэлдүүлдэг. АНУ-ын эпилепси судалгааны хүрээлэнгээс 2019 онд кето дэглэм барьсан 197 хүүхдэд хийсэн судалгаанаас 120 хүүхдэд бөөрний чулуу үүсэх нөхцөл бүрдсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Кето дэглэм барих нь давуу талаас илүү сул ихтэй болох үүгээр батлагдаж байна. Хэрвээ та кето дэглэм барьж байгаа бол заавал бөөр хамгаалах бэлдмэл уухыг эмч нар зөвлөж байна.
Цистон эмэнд орсон ургамлууд нь бөөрийг хамгаалах , нөхөн сэргээх хүчтэй антиоксидант үйлчилгээтэй.
Чихрийн шижин, неврологи болон хорт хавдрын төрлийн өвчний үед (зөвхөн оношлуулж, мэргэжлийн эмчтэй зөвлөлдсөний дараа) кето дэглэм барьж болно. Энэхүү дэглэм нь инсулины түвшинг бага хэмжээнд байлгаж чаддаг. Гэхдээ дээрх өвчнүүдийн үеэр кето дэглэмийг зөвхөн эмнэлэгт, эмч нарийн нарийн хяналтан дор хэрэгжүүлдэг. Одоогоор эерэг нөлөө үзүүлдэг гэсэн баталгаа байхгүй ч туршилт, судалгаанууд хийгдсээр байгаа бөгөөд тодорхой хэмжээний үр дүн гарч эхэлсэн байгаа.
Хэрвээ та кето дэглэм барьж байгаа бол хоолныхоо тэнцвэрийг хадгалж, зөв өөх тос, дунд гинжин тосны хүчил авах хэрэгтэй.
Кето дэглэм барихыг хориглодог заалтууд:
• Элэгний өвчин, элэгний өөхлөлт болон цирроз
• Жильберийн синдром
• Жирэмсэн болон хөхүүл үед
• Бамбай булчирхайн өвчин
• Жингийн алдагдалтай болон астеник биеийн галбиртай хүмүүс
• Даралт буурсан үед
• Зүрхний шигдээсийн дараа
• Цөсний чулуутай болон цөсний хүүдийг авахуулсан үед
• Бөөрний чулуу
• Тулай өвчин, үе мөчний өвчин
• Ямар ч өвчний хурцадмал үед
• Буруу хооллолтоос үүссэн бүх төрлийн өвчин
• Сандрах эмгэг (panic attack), хэт түгшилтийн үед
• Сарын тэмдэг ирэхгүй (аменорея) болон сарын тэмдгийн мөчлөг алдагдах үед
Илүү ихийг : 80805239
Худалдан авалт хийх бол : https://epharma.mn/product/40111
Comments