Байгууллагын борлуулалтын сайтанд тавтай морилно уу!

Утас: (+976) 7610-7777

Үйлчилгээний нөхцөл

1. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  • "Цахиур Төмөр Агар "ХХК-ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл  нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • Хэрэглэгч худалдан авалт хийх, вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр онлайн худалдан авалт хэрэгжинэ.
  • Э​нэхүү үйлчилгээний нөх​цлийн хэрэгжилтэд "Цахиур Төмөр Агар "ХХК болон хэрэглэгч хамтран хяналт тавина.

2. ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Бараа бүтээгдэхүүн, байгууллагын лого, нэр, худалдааны тэмдэгтүүд нь "Цахиур Төмөр Агар" ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно. 
  • Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
  • Захиалагч нь вэб сайтын талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй. 

3. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ

  • Сайтаар үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэб бүртгэлд өөрийн имэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг заасан хүснэгтэд үнэн зөв бөглөнө.
  • Захиалагчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг "Цахиур Төмөр Агар" ХХК нь цаг тухай бүрт шалгаж байх ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.
  • Захиалагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд захиалагч бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Нэг хэрэглэгч нэг л имэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглах боломжгүй байна. 

4. ТӨЛБӨР ТООЦОО

  • Сайтад байршуулсан онлайн үнэ нь НӨАТ шингээсэн жижиглэнгийн үнэ байна.
  • Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа заагдсан төлбөрийг 100 % төлсний дараа захиалга баталгаажиж хүргэлт хийгдэнэ. 
  • Төлбөр дутуу төлөгдсөн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүй.
  • Төлбөр нь илүү төлөгдсөн бол "Цахиур Төмөр Агар" ХХК нь ажлын 3 өдөрт багтаан хэрэглэгчийн дансанд буцаан шилжүүлнэ.
  • Төлбөрийг дансаар, банк хоорондын шилжүүлэг болон дараах онлайн төлбөр тооцооны систем ашиглан хийж болно.  
  • Social Pay
  • Qpay
  • PassPay
  • Интернет доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай, алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд "Цахиур Төмөр Агар" ХХК хариуцах боломжгүй.

5. ХҮРГЭЛТ

  • Хэрэглэгчийн захиалгын бараа баталгаажсаны дараа хүргэлтийг 24-48 цагийн дотор гүйцэтгэнэ. /Улаанбаатар хот дотор/
  • Захиалагч бараагаа хүлээн авахаар бүртгүүлсэн хаяган дээр байгаагүйгээс үүдсэн давтан хүргэлтийг нэг удаа дахин хийх бөгөөд хүргэлтийн төлбөрийг захиалагч төлнө. Нэг удаагийн хүргэлтийн үнэ байршилаас хамааран 3’000₮ - 5’000₮ байна.
  • Хүргэлт нь өдөр бүр хийгдэх ба МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй. 
  • Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ. 

6. БАРИМТЖУУЛАЛТ

  • Бүх гүйлгээ, шилжүүлэг, захиалга, ибаримт зэргийг хэрэглэгчийн бүртгүүлсэн имэйл хаягт илгээн баримтжуулна.
  • Барааг хүргэж хэрэглэгчид гардуулахдаа цаасан баримт үйлдэнэ.

8. БУСАД ЗААЛТ

  • Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулах зүйл гарвал вэб сайтын хэрэглэгчийн утас болох 11-312533, 8890-2623 эсвэл имэйл /[email protected]/-рүү холбогдож лавлагаа авч болно.
  • Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.