Байгууллагын борлуулалтын сайтанд тавтай морилно уу!

Утас: (+976) 7610-7777

Түгээмэл асуулт хариулт

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Алхам 1. Та www.ePharma.mn сайтад бүртгүүлэхийн тулд сайтын баруун дээд буланд байрлах НЭВТРЭХ товч дээр даран бүртгүүлэх хэсэгрүү нэвтэрнэ.Та аль хэдийн бүртгүүлсэн бол өөрийн имэйл хаяг, нууц үгээ оруулан шууд сайтруу нэвтэрч болно. Хэрэв бүртгүүлээгүй бол “Хэрэглэгч үүсгэх” товч дээр дарж өөрийн мэдээллийг үнэн зөв, гүйцэд бөглөж “Бүртгүүлэх” товчийг дарж бүтгүүлнэ. 

Алхам 2. Нэвтрэх эрх 
Та сайтад нэвтрэхдээ дээр хэлсэнчлэн баруун дээд хэсэгт байрлах “Нэвтрэх” хэсэгт дарж өөрийн имэйл хаяг, нууц үгээ оруулан шууд сайтруу нэвтэрч болно.  

Нууц үгээ хэрхэн сэргээх вэ?

Хэрэв та өөрийн нэвтрэх нууц үгийг мартсан тохиролдолд “Нууц үг сэргээх үү” гэсэн товч дээр дарж гарч ирэх цонхонд өөрийн бүртгэлтэй имэйл хаягаа оруулж "Илгээх" товчлуурыг дарна. Таны имэйл хаягруу шинэ нууц үг үүсгэх холбоос очих болно.

Жич: Зарим тохиолдолд имэйл хаяг нь хэсэг хугацааны дараа (3-5 мин) очих эсвэл SPAM хавтсанд очсон байж болохыг анхаарна уу!

Асуух зүйл гарвал хэрхэн холбогдох вэ?

Хэрэглэгч‌ ‌өөрийн‌ ‌мэдээлэл,‌ ‌төлбөрийн‌ ‌талаар‌ ‌ямар‌ ‌нэг‌ ‌тодруулах‌ ‌зүйл‌ ‌гарвал‌ ‌вэб сайтын‌ туслах‌ ‌цэс‌ ‌эсвэл‌ ‌11-312533, 8080-4168  ‌дугаарт‌ ‌холбогдож‌ ‌лавлаж‌ ‌болно.‌ 

Хэрэглэгч‌ ‌өөрийн‌ ‌санал‌ ‌хүсэлт,‌ ‌асуулт,‌ ‌лавлагааг‌ ‌‌ [email protected] ‌имэйл‌ ‌болон‌ вэб сайтын‌ ‌туслах‌ ‌цэс,‌ ‌чат‌ ‌мөн 8080-4168 ‌утсаар‌ ‌холбогдон‌ ‌авч‌ ‌болно.‌ ‌ 

Захиалгаа яаж баталгаажуулах вэ?

Та‌ ‌өөрийн‌ ‌сагсанд‌ ‌хийсэн‌ ‌бараа‌ ‌бүтээгдэхүүнээ‌ ‌захиалах‌ ‌тохиолдолд‌ ‌таны‌ ‌бүртгэлтэй‌ имэйл‌ ‌хаяг‌руу‌ ‌захиалгын‌ ‌дугаар‌ ‌болон‌ ‌нэхэмжлэх‌ ‌очих‌ ‌болно.Төлбөрийг‌ ‌шилжүүлэхэд‌ ‌танд‌ ‌төлбөр‌ ‌амжилттай‌ ‌төлөгдөж‌ ‌баталгаажсан‌ ‌талаар‌ ‌имэйл‌ ‌очсоноор‌ ‌захиалга‌ ‌баталгаажлаа‌ ‌гэж‌ ‌үзнэ.‌ ‌

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

  • Та төлбөрөө доорх зааврын дагуу хийнэ үү. ‌
  • Захиалгын‌ ‌дугаар:‌ ‌........................Таны захиалгын дугаар (Гүйлгээний‌ ‌утгад‌ захиалгын‌ ‌дугаарыг‌ ‌заавал‌ ‌оруулна‌ ‌уу.)‌ ‌
  • Шилжүүлэх‌ ‌дүн:................................Таны төлөх дүн‌ ‌
  • Хүлээн‌ ‌авагч‌ ‌дансны‌ ‌нэр:‌ ‌ ‌
  • Хаан‌ ‌банк‌ ‌:‌ ‌ ‌
  • Голомт‌ ‌банк‌ ‌:‌ ‌ ‌
  • Худалдаа‌ ‌хөгжлийн‌ ‌банк‌ ‌:‌ 

Хүргэлт хэрхэн хийгддэг вэ? 

Та‌ ‌захиалгын‌ ‌төлбөрөө‌ ‌бүрэн‌ ‌төлж‌ ‌баталгаажуулснаар‌ ‌24-48 цагийн‌ ‌дотор‌ ‌таны‌ ‌бүртгүүлсэн ‌хаягаар хүргэлт‌ ‌хийгдэнэ.‌ 

Хүргэлтийг ямар нөхцөлүүдээр хийдэг вэ?

  • Та‌ ‌ 15’000₮  төгрөгөөс‌ ‌дээш‌ ‌үнийн‌ ‌дүнтэй‌ ‌бараа‌ ‌захиалбал‌ ‌бид‌ ‌дараах‌ ‌бүсэд‌ 3’000₮-өөр‌ ‌хүргэлт‌ хийж‌ ‌үйлчилнэ.‌ 
  • 60’000₮  төгрөгөөс‌ ‌дээш‌ ‌үнийн‌ ‌дүнтэй‌ ‌бараа‌ ‌захиалбал хүргэлт үнэгүй.‌
  • Баруун‌ ‌зүгт:‌ ‌5‌ ‌Шар‌ хүртэл
  • ‌Зүүн‌ ‌зүгт:‌ ‌Ботаник‌ ийн эцэс хүртэл
  • Хойд‌ ‌зүгт:‌ ‌7‌ ‌Буудал‌ хүртэл‌ ‌
  • Урд‌ ‌зүгт:‌ ‌Зайсан толгой,‌ ‌Нисэх‌ ‌болон‌ ‌Яармагийн‌ ‌ойролцоо‌ ‌хороололууд‌ 

Дээрх бүсээс гадуур хот доторх хүргэлт 5’000₮ байна.

Хүргэлтийн төлбөрийг хэрхэн тооцдог вэ? 

Захиалгын‌ ‌үнийн‌ ‌дүн‌ 15’000₮ төгрөгөөс‌ ‌дээш‌ ‌бол‌ ‌тодорхой бүсчлэлд хүргэлтийн‌ ‌төлбөр‌  3’000₮ төгрөг‌ ‌байна.‌ Хүргэлт‌ ‌хийх‌ ‌доод‌ ‌хэмжээ,‌ ‌үнийн‌ ‌дүн‌ 15’000 төгрөгөөс‌ ‌дээш‌ ‌байна.‌ Та‌ ‌хөдөө‌ ‌орон‌ ‌нутгаас‌ ‌холбогдож‌ ‌байгаа‌ ‌бол‌ ‌манай‌ ‌хэрэглэгчийн‌ ‌дугаарт‌ ‌холбогдон‌ мэдээлэл‌ ‌аваарай.‌​​​

Авсан бараагаа буцаах, солиулах тохиолдолд яах вэ?

Та‌ ‌хэрэглэгчийн‌  11-312533, 8080-4168  ‌дугаарт‌ ‌холбогдоорой.‌ ‌Захиалгыг‌ ‌хэсэгчлэн‌ ‌болон‌ ‌бүрэн‌ ‌цуцлах,‌ барааг‌ ‌өөрчилснөөс‌ ‌үүдэн‌ ‌мөнгөн‌ ‌буцаалт‌ ‌хийх‌ ‌бол:‌ ‌ ‌

Өөрийн‌ ‌овог нэр, захиалгын‌ ‌дугаар,буцаан‌ ‌олголт‌ ‌авах‌ ‌дансны‌ ‌дугаар зэрэг‌ ‌мэдээллийг‌ ‌ [email protected] ‌имэйлрүү‌ ‌эсвэл‌ ‌ 11-312533, 8080-4168 ‌дугаарт‌ ‌холбогдож‌ ‌үнэн‌ ‌зөв‌ ‌өгсөн‌ ‌байх‌ хэрэгтэй.‌ ‌Дээрх ‌мэдээлэл‌ ‌гүйцэд‌ ‌ирэх‌ ‌хүртэл‌ ‌буцаан‌ ‌олголт‌ ‌хийх‌ ‌боломжгүй.‌ ‌ Ажлын‌ ‌3 хоногт‌ ‌багтаан‌ ‌буцаан‌ ‌олголт‌ ‌хийгдэнэ.‌