0-5 насны хүүхдүүдийн хувьд дархлаа хэвийн байхын тулд нойр, хоол, орчны олон янз байдал нөлөөлдөг талаар мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Тиймээс бид багачуудын дархлааг хэрхэн дэмжих талаарх зөвлөгөөг хүргэж байна
Хүүхдийн дархлаа буруу хооллолтын үед, тухайлбал нярай хүүхдийг хөхөөр хооллоогүйгээс болж дархлаа нь мууддаг. Тиймээс хүүхдийг насанд нь тохируулж хооллох нь маш чухал.
0-6 сартай хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох. эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг дэмжихийн зэрэгцээ олон төрлийн өвчин тусах эрсдэлээс хамгаалдаг
6 сараас - 5 нас хүртэлх настай хүүхэд хоолоор өөртөө хэрэгтэй байгаа тэжээлийн бодисуудыг хангалттай авах боломжтой ба улмаар тураал болон халдварт өвчнөөс сэргийлэхэд тус болно. Бага насны хүүхдийг хооллоход анхаарах зүйлс
Хүүхдийн бие махбод маш хурдан өсөж торнихын тул түүнд цэвэр агаар нэн шаардлагатай. Бага насны хүүхдийг агаар гаргахдаа анхаарах зүйлс
Хүүхэд унтаж байхдаа илүү өндөр болж, мэдрэлийн эсүүд амарж, тархины хөгжил эрчимтэй явагдаж байдаг. Хэдэн настай хүүхэд өдрийн хэдэн цаг унтах ёстой байдаг мэдээллийг хүргэж байна
Доорх мэдээллийг Стэнфордын Их Сургуулийн Lucile Packard-ийн Хүүхдийн эмнэлгээс гаргажээ.
Витамин нь та хүүхдэдээ хамгийн хялбар аргаар өгч байгаа жимс юм
Хүүхдийн биеийн өсөлт хөгжил, нас насанд нь тохирсон комплекс витаминууд байдаг. Эцэг эхчүүдийн сонголтонд Natures aid брендийн цэвэр байгалийн ургамал, жимснээс гаргаж авсан, өнгө, үнэр, хугацаа уртасгагч бодисгүй, сахаргүй 9 төрлийн амин дэм, эрдэс бодисыг агуулсан 3 сараас 5 нас хүртэлх хүүхдэд зориулагдсан MINI DROPS MULTI VITAMIN-г санал болгож байна.
Худалдан авахыг хүсвэл зурган дээр дараарай
Хэрэглэх арга, тун
1мл-ээр өдөрт 1 удаа дангаар нь эсвэл 50мл усан найруулан жүүс болгон хэрэглэнэ
Хүүхдээ улирал улиралд нь тохируулж хувцаслах. Цэцэрлэг, сургууль эхлэж намрын улирал ирж байна тиймээс өглөө оройдоо хүүхдээ дааруулахгүй дулаахан хувцаслах нь чухал. Даарснаас болж их дархлаа сулардаг учраас хүүхдийг дааруулахгүй бас хэт халууцуулахгүй байх зэргийг эцэг эхчүүд бас анхаарах нь зүйтэй юм.
Comments