Элэг нь хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргүйжүүлэх онцгой үүрэгтэй. Гэтэл хүний биеийн хамгийн чухал энэхүү эрхтний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, Монгол улсад элэгний өвчлөлөөр жилдээ 2500 гаруй хүн нас барж байна. Мөн Монгол улс элэгний өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм.
Элэгний өвчлөл үүсэх шалтгаан:
Элэгний вирүсийн шалтгаант халдварууд
Архины зохисгүй хэрэглээ, удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэх
Буруу хооллолт (Өөх тос, уураг их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүн тогтмол хүнсэндээ хэрэглэх)
Эмийн зохисгүй хэрэглээ (элэг гэмтээгч төрлийн химийн найрлагатай эмийг удаан хугацаанд хэрэглэх)
Таргалалт, хөдөлгөөний дутагдал
Элэгний өвчлөлүүд:
Вирусын шалтгаант цочмог, архаг хепатит
Архины шалтгаант элэгний өвчин
Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин
Эмийн болон химийн шалтгаант элэгний гэмтэл
Элэгний хатуурал
Аутоиммун хепатит
Элэгний энцефалопати
Элэгний өвчлөлөөс сэргийлэх эмчилгээнд
Цөсөө эрүүл байлгаж, өглөө бүр тогтмол цайгаа ууж байх мөн хоол хүнсээ тааруулан хэрэглэж илчлэгийг зохицуулах
Дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх
Архины зохисгүй хэрэглээ, удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
Эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзаж аль болох органик, ургамлын гаралтай эмийг сонгон хэрэглэх
Ямар нэгэн өвчнөөр өвчилж, химийн гаралтай эмийн эмчилгээ хийж байгаа бол элэг хамгаалах эмчилгээг давхар хийх зайлшгүй шаардлагатай.
Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлж, элэг хамгаалах эмчилгээнд Лив52 эмийг хэрэглэх. Лив52 энгийн шахмал эмийг насанд хүрэгсэд өдөрт 2 шахмалаар 3 удаа уух, цаашид 2 шахмалаар 2 удаа тогтмол уух. Лив52 ДС шахмал эмийг 2 шахмалаар 2 удаа уух, цаашид 1 шахмалаар 2 удаа уух. Хүүхэд болон шахмал эм уух боломжгүй хүмүүс Лив52 сиропыг хэрэглэнэ.
Үйлдэл: Лив52 нь элэгний цуллагийг хамгаалан, элэгний эсийн нөхөн сэргээлтийг сайжруулснаар элэгний үйл ажиллагааг тогтворжуулдаг. Лив52 нь элэг гэмтээгч шалтгаануудаас үүсэлтэй элэгний эсийн хэт исэлдэлтийн эсрэг үйлдэлтэй бөгөөд элэгний үйл ажиллагааны эрт үеийн алдагдлыг засах болон эдгэрэх хугацааг түргэсгэх үйлдэлтэй. Архины төрлийн бодисын солилцооны завсрын хорт бүтээгдэхүүн болох ацетилальдегидын гадагшлалтыг хөнгөвчлөн, архины хамааралт элэгний гэмтлээс хамгаална. Элэгний өөхлөлт багасган, элгэнд өөхөн нэвчилт үүсэхээс сэргийлнэ. Элэг хатуурлын өмнөх үе болон цаашид даамжрахаас сэргийлэн элэгний цаашдын гэмтлээс хамгаална.
Comments