2019 оны байдлаар зүрх судасны өвчлөл Монгол улсад тэргүүлэх 5 өвчлөлийн 3-р байранд, дэлхий дахинд 1-р байранд орсон байдаг.
Хүйсийн хувьд 66.2 хувь нь эмэгтэй, 33.8 хувь нь эрэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр нь авч үзэхэд 45-64 насанд хамгийн элбэг буюу 54.6 хувь байна.
Зүрх судасны өвчин сүүлийн үед залуужиж байгаа нь уг өвчний шалтгаан нь олон янз байдагтай холбоотой юм.
Монгол хүмүүсийн дунд цусан дахь холестрин ихсэлт нь зүрх судасны өвчлөлд хүргэх гол шалтгааны нэг болж байна. Энэ нь буруу хооллолт, хорт зуршлын хэрэглээ, агаарын бохирдол зэргээс хамаардаг.
Нас, хүйс, удамшил зэрэг эрсдэлийн зарим хүчин зүйлээс зайлсхийх боломжгүй ч бусдыг нь арилгах боломжтой юм.
Та бүхэнд Зүрх Судасны Өвчнөөс урьдчилан сэргийлэх 5 аргыг хүргэж байна.
1. Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихтэй хүмүүст хэт халуун нь аюултай юм.
2. Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох. Өөрийн боломж бололцоонд тааруулан хөдөлгөөний дутагдлаас зайлсхийж байх хэрэгтэй. Заавал гүйх шаардлагагүй бөгөөд өдөртөө эрүүл агаарт хагас цагаас багагүй хугацаагаар алхахад хангалттай.
3. Тамхинаас гарах. Тамхи татдаггүй бол дам тамхидалттай тэмцэх.
4. Илүүдэл жингээ хасах. Үүний тулд эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй. Биеийн жинг /кг/ өндрийн /метр/ квадратад хуваана. Энэ үзүүлэлт 18,5-24,5 хооронд гарч байвал таны жин хэвийн гэсэн үг.
5. Хоол хүнсэндээ амьтны гаралтай өөх тос, холестрин ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Үүнд: Жимс ногоо, тахианы мах, ургамлын тос, загасны махыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.
Мөн цусанд холестрин ихсэхээс сэргийлж, ихэссэн үед бууруулах зорилгоор 100% ургамлын найрлагатай эмийг тогтмол хэрэглэх нь илүү хор нөлөө багатай юм.
Абана эм нь өөх тосны солилцооны алдагдлыг зохицуулж, цусан дахь холестрины хэмжээг бууруулснаар судасны уян хатан чанарыг хадгалж, зүрх судасны өвчлөлд өртөхөөс сэргийлнэ. Абана нь шээс хөөж, цус шингэрүүлж зүрхний адренидэвхит мэдрэлийн цочролыг бууруулснаар цусны даралтыг бууруулж, тогтворжуулна. Мөн цусны даралт ихсэх өвчний 1,2-р үе, зүрхний бах өвчний хавсарсан эмчилгээнд, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлт бүлгийн хүмүүс /тамхи татдаг, жин ихтэй суугаа ажилтай хүмүүс, чихрийн шижинтэй, 40-с дээш насныхан, удамшлын шалтгаантай/ хэрэглэнэ.
зурган дээр дараад худалдан авалт хийх боломжтой
Абана эмийг 2 шахмалыг 2 удаа цусан дахь өөх тосны хэмжээг хэвийн болтол хэрэглэх бөгөөд цаашид барих тунгаар буюу 1 шахмалаар өдөрт 2 удаа үргэлжлүүлэн ууж хэрэглэнэ.
Comments