Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл залхаг зэрэг) хүндээр бие засахыг хэлнэ. 14 хоног хүртэл үргэлжилсэн бол цочмог суулгалт, 14 хоногоос дээш үргэлжилсэн бол архаг суулгалт гэнэ.
Суулгалт юунаас үүсдэг вэ?
· Вирус 80-90%
· Нян 10-20%
· Паразит 5%
· Зарим эмийн гаж нөлөө
· Зарим төрлийн хоол хүнсний үл шимэгдэлт
· Хоол боловсруулах тогтолцоог гэмтээдэг эмгэгүүдээс үүсч болно.
Хэзээ эмчид үзүүлэх вэ?
Зовиур эхлээд 48 цагийн дараа сайжрахгүй, олон удаа бага бага хэмжээгээр цустай эсвэл салстай гүйлгэж байгаа, өтгөн хар эсвэл цустай, 38º C (100.4ºF)-с дээш халуурч байвал, байнгын хүчтэй хэвлийн өвдөлттэй, ялангуяа хэвлийн баруун дор өвдөлттэй, Антибиотик эмчилгээ дууссаны дараа гүйлгэлт эхэлсэн бол ЗААВАЛ эмчид үзүүлнэ.
Шингэн алдалтын шинжүүд:
· Нүд хонхойх
· Зулай хонхойх /хүүхдэд/
· Арьс хэт хуурайших
· Хэл, ам хуурай, уруул омголтох
· Унтаарах
· Ховдоглон уух эсвэл уухдаа муудах
· Нүднээс нулимс гарахгүй байх
· Шээсний гарц багасах
Суулгалтын эмчилгээнд шингэн сэлбэх давсны уусмал суулгалт хооронд наснаас хамаарч 50-200мл заавал уулгах, хоолны дэглэм, амралт, суулгалт намдаах эмнүүд зөвлөнө.
Диарекс эм нь нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, агчил тавиулах болон аргаах үйлдэл үзүүлнэ. Нянгийн гаралтай суулгалтын эсрэг үйлчилгээтэй тул хурц ба архаг халдварт суулгалтыг эмчилнэ. Мөн гэдэсний базлалтыг намдаан, үрэвслийн эсрэг болон өнгөр тогтоох үйлчилгээтэй тул гэдэсний салстыг нөхөн төлжүүлэх, хордлого тайлах ба гэдэсний агчил тавиулах үйлдэлтэй.
Диарекс эмийг насанд хүрэгсэд 2 шахмалаар 2 удаа ууж хэрэглэнэ. Хүүхдэд 1 шахмалаар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Ихэнх өвчтөнд зохимжтой бөгөөд аюул багатай бүтээгдэхүүн юм.
ХУДАЛДАН АВАХЫГ ХҮСВЭЛ ЗУРГАН ДЭЭР ДАРААРАЙ
Comments