1.Өрхийн эмчийн хяналтанд байж, эмчийн өгсөн зөвлөмжийг дагах, эрүүл мэндийн байдлаа үнэн зөв мэдээлэх, гар утсаа тогтмол нээлттэй байлгах
2. Амны хаалт тогтмол зүүх, 2 цаг тутам сольж гадна гадаргууд хүрэхгүйгээр уутанд хийж, амыг сайтар битүүмжлэх
3. Гэртээ тусдаа өрөөнд байх боломжтой бол өөрийгөө тусгаарлах, 2 цаг тутам цонхоо 10-20 минут онгойлгож, агааржуулах, гэр бүлийн бусад гишүүдээсээ тусдаа хооллох, ахуйн хэрэглээний эд зүйлсээ аяга, таваг, гар нүүрний алчуур зэргийг холихгүй байх
4. Хэрэв тусдаа өрөөнд тусгаарлагдах боломжгүй тохиолдолд амны хаалтыг тогтмол зүүж, 2 цаг тутамд сольж, гэр бүлийн гишүүдээс аль болох зайтай байх, тусдаа хооллох, ахуйн хэрэглээний эд зүйлсээ аяга, таваг , гар нүүрний алчуур зэргийг холихгүй байх
5. Ариун цэврийн өрөө, хаалганы бариул , унтраалга, телевизийн удирдлага, компьютер цонхны тавцан, ширээ, сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн өдөр бүр 2 удаа угаах, боломжтой бол зориулалтын халдваргүйжүүлэх бодис 0,05% -ийн клорсепт /2л-1ш / эсвэл 1% -ийн белизна /600мл-ийг 9400мл усанд / шүрших аргаар халдваргүйжүүлэх
6. Ариун цэврийн өрөө болон гэрээ цэвэрлэж дууссаны дараа гараа сайтар савандаж угаах
7. Ил задгай жорлон, бохирын цооног, бохир усны нүх, ил жорлонгийн хогийн савыг 1литр усанд 400г гипохлорит кальцийн болон зориулалтын нүхэн жорлон халдваргүйжүүлэх бодисоор 14 хоног тутам халдваргуүйжүүлэх, бариулыг саван, угаалгын нунтаг хэрэглэн угаах, хаалгыг цоожлох
8. Аяга, таваг, хоолны сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах, тусад нь байлгах
9. Хүүхдийн тоглоомыг 2% -ийн содын /1л-т 20 г/ уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах
10. Аль болох сайн унтаж амрах, өөрийн биед тохирсон хөнгөн дасгал хөдөлгөөн өдөр бүр 10-30 минут хийх
11. Дархлаагаа дэмжих , аль болох чанартай аминдэм, илчлэг сайтай хоол хүнс, жимс, ногоо түлхүү хэрэглэх, хайрсан шарсан , халуун ногоо ихтэй, амтлагч их орсон хоолыг хориглоно. Халуун бүлээн шингэн зүйл чацаргана, аньс, цагаан гаатай цай, нимбэгтэй ус гэх мэтийг ойр ойрхон ууна.
12. Уушигны хэвийн үйл ажиллагаа дэмжих, агааржилтыг сайжруулах зорилгоор өдөрт 20-30 удаа амьсгалын дасгалыг зөв хийнэ.
13. Эмээ зааврын дагуу цагт нь уух.
14. Ковид-19 эмчилгээний эмүүд элгийг гэмтээх нөлөөтэй тул элэг хамгаалах лив 52 бэлдмэлийг насан хүрсэн хүн 2 шахмалаар өдөрт 3 удаа. Хүүхэд Лив 52 сиропыг 10мл—ээр өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.
Comments