Улиас модны хөвөн бол улиасны үр юм. Улиас мод эр, эм хоёр төрөлтэй. Эр улиас тавдугаар сарын эхээр ургадаг, улаан хүрэн, ягаан өнгөтэй цэцэгтэй байдаг. Эр цэцэг нь тавдугаар сарын эхээр цэцэглэдэг. Улаан хүрэн өнгөтэй, анхилуун үнэртэй. 10 орчим хоног дэлгэрсэн улиасны эр цэцэгний дохиурны тоосовч задарч, 1-3 хоногийн дотор агаарт тоосоо цацдаг. Энэ үед гарсан тоос агаарт их тархаж, харшил үүсэх нөхцөл болдог юм. Улиасны тоосны харшил эр модноос үүсдэг онцлогтой.
Улиас мод 5 сарын 20-иас 6 сарын 20 хүртэл хугацаанд тоосоо хүртээдэг учир энэ үед л харшлаас сэргийлэх арга хэмжээнүүдийг сайн авах хэрэгтэй.
Эм улиас мод нь ногоон өнгийн молцогтой байдаг бөгөөд бидний анхаарал татаад байгаа хөвөнг үүсгэдэг. Хөвөн нь харшил төрүүлдэггүй .
Харшил төрүүлэгч тоос нь хүний хамар, залгиурт орон улмаар гистамин гэх бодис их хэмжээтэй ялгарч, хялгасан судаснууд өргөсч, хамар битүүрч, нус гоожих, нүд загатнах зовиурууд тус тус илэрдэг.
Харшлаас сэргийлэх 10 арга
Comments