Жижиг ялгааг эрт илрүүлэх нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул занал учруулахаас сэргийлнэ. Тиймээс зөвхөн дээд болон доод даралтыг хэмжих төдийгүй тэдгээрийн ялгааг анхаарч үзэх нь маш чухал юм.
Цусны даралт: - Зүрх агшин биеийн эд, эрхтэн рүү цусаа шахах үед судасны хананд үзүүлж буй хүчийг цусны даралт гэдэг. Цусны эргэлтийн болон зүрх судасны тогтолцооны бүх үйл ажиллагааны хамгийн чухал үзүүлэлт юм. Энэ нь доод ба дээд даралт гэсэн 2 цэгээс бүрдэнэ. Насанд хүрсэн хүний хэвийн даралт 120/80мм муб байна.
Импульсийн даралт:
Дээд ба доод даралтын ялгааг импульсийн даралт хэмээн нэрлэдэг. Дээд, доод даралтын зөрүүний хэвийн хэмжээ нь 30-40 мм Hg байх ёстой. Жишээлбэл: таны дээд даралт 120 мм муб, доод даралт 80 мм муб байдаг бол 120-80=40 буюу даралтын зөрүү /импульсийн даралт/ нь 40 мм муб байна гэсэн үг. Энэ бол хэвийн
Энэ нь зүрх судас нөхцөл байдлыг үнэлэх оношлогооны маш чухал шалгуур юм. Зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг илрүүлэхийн тулд тайван байдалд өдөрт 2 удаа долоо хоногийн турш цусны даралтыг хэмжих шаардлагатай.
Хэрэв дээд болон доод даралт хоорондын зөрүү 65 нэгж хүртэл өсвөл зүрх судасны эмгэг үүсгэх эрсдэл эрс нэмэгддэг.
Дээд доод даралтын зөрүү их болон бага байх нь дараах шалтгааны улмаас үүсэж болно.
Дээд, доод даралтын зөрүү их болон бага байгаа үед дараах шинж тэмдгүүд илэрч болно
Урьдчилан сэргийлэх
Дээд доод даралтын зөрүүг хэвийн байлгахын тулд хийгдэх хамгийн эхний алхам бол амьдралын хэв маягийг өөрчлөх юм. Эрүүл амьдралын хэв маягт шилжсэнээр та импульсийн даралтыг хэвийн байлгах төдийгүй цусны даралтыг ч хэвийн байлгах боломжтой.
Санамж! Хэрэв хүн удаан хугацаанд дээд, доод даралтын зөрүү өндөр эсвэл бага байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй! Энэ хазайлтын шалтгааныг тодорхойлохын тулд хэд хэдэн нэмэлт судалгааг хийх ёстой.
Та мөн иймэрхүү асуудлуудыг арилгахад чиглэсэн эм хэрэглэх шаардлагатай.
АБАНА зүрх хамгаалах олон талт үйлдэлтэй
Comments