Бөөрний архаг өвчний 3/2 тохиолдол нь артерын даралт ихсэх эмгэг болон чихрийн шижингийн шалтгаантай байдаг.
Артерын даралт ихсэлт:
Олон улсын удирдамжид зааснаар хэдэн удаагийн (доод тал нь 4-6 удаа) хэмжилтээр СД 140 мм МУБ буюу түүнээс дээш, ДД 90 мм МУБ буюу түүнээс дээш хэмжээнд байхыг Артерийн Гипертензи гэнэ. Артерын даралтыг хянасанаар тархинд цус харвах, зүрхэнд шигдээс үүсэх, хараа алдах зэрэг эрсдлээс сэргийлэх чухал ач холбогдолтой.
Хэрэв та чихрийн шижин, бөөрний архаг өвчин, зүрх судасны эмгэг, зах хязгаарын судасны эмгэг, судасны хатууралтай бол таны артерын даралт 130/80 –аас бага байлгах ёстой. Хэрэв та шээсээр уураг их хэмжээгээр алдаж байгаа бол таны артерын даралтаа 125/75 байлгахаар зорино.
Иймээс артерын даралтаа зохицуулах зорилгоор амьдралын хэв маягтаа анхаарлаа хандуулна. Үүнд: Бөөрний архаг өвчтэй хүн хоногт хэрэглэх 1,5г давс хэрэглэх, дундаж насны хүнд 2,3г давс хэрэглэх, өдөрт 30 минутын турш алхах, жингээ хянаж, хоолны илчлэгээ тооцоолох, архины хэрэглээг хязгаарлах орно.
Гэхдээ ихэнхи хүмүүст артерын даралтыг бууруулах эмийг уух шаардлага гардаг. Бөөрний архаг эмгэгтэй хүмүүс шээс хөөх/ верошпирон/ , ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бүлгийн эм/ энап, диротон / уух нь илүү үр дүнтэй байдаг. Хэрэв шээсээр уураг алдаж байгаа бол артерын даралт бууруулах эмүүдээс кальцийн сувагт хориг үүсгэдэг эмийг сонгосноор шээсээр уураг алдах нь багасаж, артерын даралт буурна.
Артерын даралт ихсэхэд бөөрний өөрийн цусан хангамж алдагдан, бөөрний үрэвсэл үлам даамжруулдаг учраас артерын даралтаа бууруулж, бөөрөө хамгаалах хэрэгтэй.
Чихрийн шижин:
Чихрийн шижингийн үед цусан дахь сахар ихэссэнээс болж, бөөрний түүдгэнцрийн жижиг хялгасан судсууд гэмтэж, үрэвсдэг. Чихрийн шижинтэй хүмүүст микро албуминури буюу шээсээр уураг байнга алдагдаж байдаг тул цусан дахь сахарын түвшинг бууруулах, артерын даралтыг бууруулах, бөөр хамгаалах эмийг давхар хэрэглэх шаардлагатай.
Чихрийн шижингийн бөөрний хүндрэл нь бөөрний дутагдалд хүргэх гол шалтгаан болдог. Бөөрний хүндрэлийн эрт үе нь шээсээр альбумин алдах (микроальбуминури) шинжээр илрэх ба цаашид макроальбуминури, протейнури болж улмаар бөөрний архаг дутагдалд хүрдэг ба гемодиализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Чихрийн шижингийн 1-р хэлбэр: 20 жилийн дараа чихрийн шижингийн бөөрний хүндрэл үүсэх магадлал 30-40%
Чихрийн шижингийн 2-р хэлбэр: 20 жилийн дараа чихрийн шижингийн бөөрний хүндрэл үүсэх магадлал 15-20%
Чихрийн шижингийн үед цусан дахь сахар ихэсэж улмаар бөөрний цус шүүдэг өвөрмөц судасны багц болох түүдгэнцэрт үрэвсэл үүсгэдэг үүнийг чихрийн шижингийн бөөрний хүндрэл гэнэ.
Чихрийн шижингийн бөөрний хүндрэлд хүргэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
Чихрийн шижингийн нефропати нь эхний үед маш удаан хугацаанд 10-20 жил ямар ч зовиургүй явагддаг. Бөөрний түүдгэнцрийн түвшинд үрэвсэл улам даамжирахад , хортой бодисууд хүний биеэс гадагшлахаа больж бөөрний дутагдалд орж эхэлсний дараа л зовиуртай болдог. Тийм учраас чихрийн шижинтэй хүмүүс жил бүр бөөрний шинжилгээ өгч байх ёстой.
Чихрийн шижингийн үед бөөр хамгаалах аргууд
Цистон эм нь 80 гаруй төрлийн клиникийн судалгааагаар бөөрний өвчний үр дүнтэй, аюулгүй болох нь батлагдсан бүтээгдэхүүн.
Цистон нь энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд суурилсан 16 эмийн ургамлын найрлагатай, Дэлхийн 85 улсад албан ёсны төлөөлөгчийн газраар тухайн улсын ард иргэдийн гарт очиж байна.
Цистон эмийн ургамлын үйлдэл нь
Comments