Мөстлөгийн үеэс өнөөдрийг хүртэл тэсэж үлдсэн 50 орчим ургамал байдгийн нэг нь Гинкго Билоба юм. Зөвхөн алс дорнодод ургадаг бөгөөд өндрөөрөө 30 метр, тойргоороо 3 метр хүртэл томордог аварга мод юм.
Гингко билоба модны навчийг 1000-аад жилийн өмнөөс хятадын ард түмэн эмчилгээний журмаар хэрэглэсээр иржээ. Америк улсад ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, тархины үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хүнсний нэмэлт байдлаар өдөрт тутамдаа хэрэглэсээр байна.
Гингко билоба өдөр тутамдаа нэмэлтээр хэрэглэх ач тус
1. Чих шуугилт намдаана
Герман улсад 2011 онд хийгдсэн нэгэн судалгаагаар Гингко билоба ургамлын ханд нь чих шуугилтыг үр дүнтэй намдааж байгаа нь тогтоогдсон. Чих шуугих нь олон шалтгаантай бөгөөд үүнд цусан хангамжийн алдагдалаас шалтгаалж үүсэх нь түгээмэл байна. Гингко билобагийн навчинд агуулагдах бодисууд нь антиоксидант, мөн биеийн эрхтэнүүдийн цусны эргэлт сайжруулах үйлдэлтэй учраас таны чих шуугидаг бол өдөр тутамдаа хэрэглээрэй.
2. Алцгеймер, зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Гингко билоба ургамал нь танин мэдэхүйн өөрчлөлтийн эмгэг болох Алцгеймэр, зөнөх, тэнэгрэл өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална. Мэдрэл судлалын нэгэн сэтгүүлд гингко билобад агуулагдах биологийн идэвхит бодисууд нь танин мэдэхүйн үйл ажиллагаа, чадварыг сайжруулж байгаа нь тогтоогдсон байна. Алцгеймер өвчин нь хэнд ч тохиолдож болох юм шүү. Урьдчилан сэргийлэлт хэзээд ч илүүдэхгүй.
3. Анхаарал төвлөрөлтийг сайжруулна.
Та хэдхэн минутын өмнө барьж байсан зүйлээ хайгаад олохгүй л байна уу? Энэ бол таны тархины анхаарал төвлөрөлт, танин мэдэхүйн, ой тогтоох үйл ажиллагаа буурч байгааг илтгэж байна. Гингко билобаг тогтмол хэрэглэснээр ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг сайжруулж, зан ааш төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг болохыг дэлхий нийтээрээ мэддэг учраас сая, сая хүмүүс тархины тэжээл болгож өдөр тутамдаа хэрэглэдэг болсон.
Болгар улсын эмийн ургамал болон витамины төгс зохицол болсон Vitamix брэндийн Гингко билоба ханд 80мг агуулсан Memory and Concentration бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглээрэй.
Comments