00-ын өрөө рүү ойр ойрхон гүйж, гүйлгэж байна уу? Эсвэл бүр эсрэгээрээ өтгөн хатаад 00-ын өрөөг мартатлаа орохгүй байгаа юм биш биз. Аль нь ч байлаа гэсэн танд бүдүүн гэдэс цочролын хам шинж тохиолдсон байж болзошгүй. Бүдүүн гэдэс цочролын хам шинж нь дэлхийн нийт хүн амын 45%-д тохиолдож байна. Бараг л 2 хүний 1 нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2 хүний 1 нь гүйлгэдэг эсвэл өтгөн хатдаг юм байна.
Бүдүүн гэдэс цочролын хам шинж гэдэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний алдагдлаас (хэт түргэсэх эсвэл хэт удаашрах) шалтгаалан хэвлийгээр өвдөх, эвгүй мэдрэмж төрөх, гэдэс дүүрэх, гүйлгэх эсвэл өтгөн хатах шинж тэмдгээр илэрдэг эмгэг юм. Уг эмгэгийн түгээмэл шалтгаан нь нян болон вирүсээр үүсгэгдсэн гэдэсний үрэвсэл байдаг.
Уг хам шинжийг 4 хэлбэрт хувааж үздэг.
Аль нь ч байсан эмчлэх арга нь ижилхэн.
ТРИФАЛА уух
Трифала бол уламжлалт анагаах ухаанд ар үр, бар үр, жүр үр гэж нэрлэгдсэн 3 ургамалын холимог юм. Дээд 3 үр гэж нэрлэдэг юм билээ. Яагаад Трифала уухыг зөвлөж байна вэ гэхлээр... Трифала гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулдаг. Бүдүүн гэдэс цочролын хам шинж нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хэт ихсэх эсвэл багасах үед үүсдэгийг би дээр дурдсан даа. Тэгэхээр трифала нь гүйлгэх үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулж, өтгөн хаталттай үед үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэж зохицуулдаг гэсэн үг. Бас болоогүй ээ. Гэдэсний ханын нөхөн төлжилтийг дэмжиж, эсүүдийг хамнаалдаг гэж байгаа.
Энэтхэгийн Himalaya үйлдвэрийн 100% ургамлын найрлагатай Triphala BowelWellness-ийг хэрэглээд үзээрэй. Дээр бас л хэлсэн дээ. Бүдүүн гэдэс цочролын хам шинж нь нян болон вирүсийн шалтгаант гэдэсний үрэвслээс шалтгаалж үүсдэг гэж. Трифала нян болон вирүсийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
Comments