Агаарын бохирдол гэж хүн ба бусад амьд биетээс шалтгаалсан хувилахуйн болон амин бодисууд, элдэв тоосжилтын нөлөөнд агаар мандалын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг. Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад озоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн эко системд аюул нүүрэлсээр байна. Агаар байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь зөвхөн нэг хэсэг орны төдий биш дэлхий хэмжээний асуудал болж байгаа билээ. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг юм. Жилийн хамгийн хүйтэн өдөр газрын хөрсөнд -65 хүрдэг бөгөөд бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их байгаа юм.
Хүйтний улирал дахь агаарын бохирдлын хамгийн гол эх үүсвэр нь
1. Гэр хороолол (албан бус суурьшлын бүс)
2. Нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа мөн агаарын бохирдлын 20 хүртэлх хувийг эзэлж байна. Хамгийн харамсалтай нь энэхүү бохидлоор бид жилийн 4 улирал амьсгалж байна.
Нийслэлийн агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3)-р зэрэг бодисоор бид бүхэн дийлэнхдээ бохирддог.
Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшнийг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулах нөлөөтэй байдгийг эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүн харуулж байна. Тухайлбал :
Үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна. Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна.Тэгэхээр тэрхүү уушгины ажиллагааны хомсролтой хүүхэд ханиад томуу тусахдаа амархан байхын дээр хүндрэл ихтэй учир нас баралт өндөр байна.
Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн. 1 үгээр 10 хүн тутмын 1 нь уушгины астмагаар оношлогдож байна. Түүний 3 хүний 1 нь уушгины архаг бөглөрөлтөт өвчнөөр нас барж байна.
Comments