Төрснөөс хойш 3 сарын дараагаас үс унаж эхэлдэг ба 7-8 сар хүртэл үргэлжилдэг.
Жирэмсэн үед бие махбоди дах эстриод дааврын хэмжээ огцом нэмэгддэг. Энэ үед үсний ургалт удааширч, үс өтгөрдөг. . Харин төрсний дараа эстриод дааврын хэмжээ буурснаар жирэмсний үед бий болсон өнөөх их үс маань унаж эхэлдэг.
Энэхүү үзэгдэл төрсний дараах 5 сар хүртэл үргэлжлэх бөгөөд үүнээс хойш унавал эмгэг уналт гэж үзнэ.
Мөн энэхүү саруудад
Төрсний дараа үс унах нь даавраас гадна эрдэсийн дутагдлаас үүддэг. Ялангуяа монгол эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн стресс их , уур амьсгал эрс тэс, хоолоороо шим тэжээлээ авч чададгүйн дээр хамгийн том нөлөөлөх хүчин зүйл нь жирэмсэн үедээ витамин уудаггүй тамирдаж ядарч төрдгөөс үс унах цаашлаад халцардаг.
Үсний уналтаа зогсоохын тулд өөрт дутагдаж байгаа витаминаа уух шаардлагатай . Үсэнд сайн витаминууд :
Хэрвээ таны хүүхэд 1 наснаас доош бол жирэмсний болон хөхүүл ээжийн витаминыг сонгон хэрэглээрэй. Учир нь ээжийн ууж байгаа витамин, хөхний сүүгээр ялгардаг бага сартай хүүхдийн элэгний үйл ажиллагаа сул байдаг тул эхийн өндөр тунгаар ууж байгаа витаминыг гадагшлуулах чадвар тутмаг тул витамины хордлогонд орох магадлалтай байдаг.
Хөхүүл үед хүүхэд 3 сар хүртэл биотин хэрэглэхийг хориглодог.
Comments