Ковид-19 халдварын дараа амьсгаадах, хий ханиалгах удаан хугацаагаар хадгалагдаж үлдэхийг УРТ ХУГАЦААНЫ КОВИД гэж нэрлэдэг. Лавлах утас 80805239
Коронавирүсийн халдвар нь уушгины жижиг гуурсанцар хоолойнуудыг үрэвсүүлж, гуурсан хоолой хэт агшсанаар агаар чөлөөтэй нэвтэрч чадахгүй, хийн солилцоонд оролцохгүй учир хүчилтөрөгчийн дутагдлыг үүсгэж, улмаар ойр ойрхон амьсгаадах зовиурыг үүсгэдэг. Мөн гуурсан хоолойн хэт мэдрэг болсноос хий ханиалгах зовиур илэрнэ
Иймээс уушгины гуурсан хоолойн үлдэц үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх , ковид-19 халдварын үед хэрэглэж байсан олон эмийн хордлогыг тайлах, ерөнхий дархлааг дэмжих арга хэмжээнүүдийг авах шаардлагатай .
1. Амьсгалын дасгалыг өдөрт 15-20 удаа хийх
Уушгины гүн луу цэвэр агаар орж, үлдэгдэл агаар уушгинаас гарах боломжоор хангана.
2. Биеийг хордлогоос гаргах, дархлаа дэмжих, архаг үрэвслийг дарах үйлдэлтэй гүгэл, чихэр өвс, лидэр , жүр үр зэрэг эмийн ургамлыг өндөр тунгаар агуулсан СЕПТИЛИН эмийг биеэ бүрэн тэнхэртэл 3-6 сар уугаарай.
3. Уушигны гуурсан хоолойн үрэвслийг дарах, гуурсан хоолойн агчил тавиулах, хүчтэй антиоксидант хортой нэгдлүүдээс хамгаалах, гуурсан хоолойн хэт цочролыг бууруулах, уушгины өөрийгөө цэвэрлэх намираа хучуур эд, сормууслаг эсүүдийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй гурван үрийн тан, лидэр, васака , чихэр өвс агуулсан БРЕЗОЛ 10МЛ ӨДӨРТ 2 УДАА 3 САР УУГААРАЙ.
4. Тамхинаас гарах, хордлогоо тайлна.
Тамхинд агуулагдах хортой нэгдлүүд нь уушгины эдийг улам гэмтээж, үрэвслийг даамжруулах учир шууд тамхи татахаа зогсоох хэрэгтэй.
5. Цэвэр агаараар амьсгална.
Уушгины үйл ажиллагааг цэвэр тунгалаг агаар л эрүүлжүүлнэ Иймээс өдөрт 2-3 цаг ой модонд зугаалах, эсвэл гол устай ойр эргээр зугаалах арга хэмжээ авна.
6. Шөл ихтэй хоолыг өдөрт 3-4 удаа бага багаар хийж иднэ. Ногоо түлхүү орсон, шингэц сайтай хоол унд, шинэ жимс ногоо, сүү тараг зэргээр хооллоно.
7. Уушгины өөрийгөө цэвэршүүлэх үйл ажиллагааг дэмжинэ
Уушги өөрийгөө цэвэрлэх маш нарийн бүтэцтэй байдаг Үүнийг дэмжих гол зүйл ус уух юм. Ус өдөрт 8 аяга ууснаар амьсгалах агаар чийгшиж, сормууслаг , намираа хучуур эдийг нөхөн төлжихөд чухал үүрэг гүйцэтгэнэ
8. Ковид-19 халдварын дараа ядрах зовиур их байдаг тул хоногийн 8-10 цагийг тайван унтаж өнгөрүүлж, бусад цагт стресс багатай орчинд аль болох өөрийгөө тайван байлгаарай.
9. Стрессээ бууруулж, өдөрт 20 минут өөрийгөө амраах арга хэмжээ аваарай. Урт хугацааны амралтаас илүү богино хугацааны амралтыг өдөр бүр авах чухал байдаг. Өдөрт 15-20 минут ганцаараа байх боломж үүсгэж, дуртай дуугаа сонсон, өөрийгөө тайвшруулж, аливаа зүйлийг аажимдаа болно гэж бодох нь хүнийг маш сайн амраадаг болохыг эрдэмтэд нотолсон байдаг.
Comments